Хөвсгөл аймгийн Цагааннуур сум нь 1956 оноос Загасны үйлдвэр, улсын ан агнуурын аж ахуйг түшиглэн сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг болон үйлдвэр үйлчилгээ нь үе дамжиж төвлөрсөн, суурин болтлоо хөгжиж ирсэн боловч дээд газрын шийдвэрээр аж ахуйн үйл ажиллагааг олон удаа өөр өөр чиглэлээр ажиллуулж байснаас иргэдийн нийгэм, соёл иахуй, төрийн үйлчилгээ хэвийн бус болж Цагааннуур сумын иргэдийн ажил амьдралд бэрхшээл үүсч, санал гомдлоо дээд гэзэр улимжилж байсны үндсэн дээр хоргодож цөөрсөн цаан сүрэг 2 сумын нутагт байсныг нэгтгэж тогтвортой өсөлтийг хангах, цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрийг хэвийн явуулах зорилгоор 1985 оны 11-р сарын 27-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 245 дугаар зарилгаар Гурвансайхан уулын энгэр, дээд нуурын хөвөөнөө (хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу) байгуулан хилийн цэсийг тогтоосон.
Ингэхдээ нийт 682 цаа, 2000 толгой мал, 500 гаруй хүн ам бүхий 143 өрхүүдийн санал, газар нутгийн ойрыг харгалзахгүйгээр Рэнчинлхүмбэ сумын газар нутагт үлдээж, хилийн цэсийг тогтоохдоо цааны бэлчээр, агнуурын чиглэлээр бодлого барьж, нийт газар нутгийн 90% нь уул тайга, ян сарьдаг бүхий газрыг Цагааннуур суманд таслан өгсөн байна.
Энэ нь цаашдаа улс орны нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд шилжиж агнуурын үйл ажиллагаа зогсон мал хувьчлагдаж нутгийн иргэдийн амьдарлын эх үүсвэр нь мал аж ахуйд шилжих болж, мал сүрэг хүн ам нь өсч айл өрхийн тоо нэмэгдэн, мал аж ахуйг хөгжүүлэх бэлчээрийн даац хэтрэн газар нутаггүй малчид олшрон Рэнчинлхүмбэ сумын нутаг болсон газар аав ээж, өвөг дээдсээсээ өвлөж ирсэн газар нутагтаа амьдрах зайлшгүй шаардлагатай болсон тул иргэд малчид харьяалагдсан сумынхаа хилмийн цэсэд багтааж өгөх талаархи сумын ИТХ-ын даргын тоотыг 2015 оны 02-р сард аймгийн ИТХ, УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан, Ц. Даваасүрэн нарт хүргүүлсэн байдаг.
Засаг захиргааны нэгжийн хувьд Гурвансайхан, Хармай гэсэн 2 багтай ба 2023 оны жилийн эцсийн байдлаар 547 өрх, 2025 хүн амтай, 26265 толгой малтай гэж тоологдсон.